Mongolian Art News

МУЭ-н шагналт зураач Л. Ганболдын "УРТ НАМАР" бие даасан уран бүтээлийн үзэсгэлэн

 

МУЭ-н шагналт зураач Л. Ганболдын "УРТ НАМАР" бие даасан уран бүтээлийн үзэсгэлэн 5 сарын 17 өдрийн 16 цагт Вива ситид байрлах Цагаандариум Арт галерейд нээлтээ хийх гэж байгааг мэдэгдье. Үзэсгэлэн 5 сарын 30 өдөр хүртэл үргэлжилнэ.

V сард гарах үзэсгэлэнгийн хуваарь

4/26-5/14 зураач До. Болд, Ц. Нарангэрэл, Г. Лхагвасүрэн, Я. Оюунчимэг, Ц. Энхжаргал, Ч. Батмөнх, Ө. Гандулам, О. Энхтайван, Баярт-Од, Мөнхцэцэг нарын орлцсон "ШИНЭ БҮТЭЭЛ" үзэсгэлэн

5/15-5/31 МУЭ шагналт зураач Л. Ганболдын "УРТ НАМАР" бие даасан үзэсгэлэн

Tsagaandarium Art Gallery
Viva City N17

Хамтран ажиллах урилга

Цагаандариум Арт Галерей нь 2014 онд гаргах үзэсгэлэнгийн төслүүд хүлээн авч байна. Та үзэсгэлэнгийнхээ төслийг A4 цаасан дээр бичээд, өөрийн уран бүтээлийн 10 фото зургийн хамт галерей дээр авчирч өгнө үү. Харилцах утас: 77114545; 99888311

"Европын тэмдэглэлүүд 2"

 

Төрийн соёрхолт зураач Ш. Чимэддорж, Соёлын гавъяат зүтгэлтэн зураач Ц. Нарангэрэл нарын хамтарсан уран бүтээлийн "Европын тэмдэглэлүүд 2" үзэсгэлэн
Нээлт 12 сарын 7-д 14 цагт Вива сити дахь Цагаандариум Арт Галерейд болно.
Үзэсгэлэнгийн хугацаа 12 сарын 7-21

Урлагийн Гавъяат Зүтгэлтэн зураач Я.Оюунчимэгийн бие даасан үзэсгэлэн

Урлагийн гавъяат зүтгэлтэн зураач Ядамсүрэнгийн Оюунчимэгийн Шинэ Бүтээлийн бие даасан үзэсгэлэнд хүрэлцэн ирэхийг урьж байна. Үзэсгэлэнгийн НЭЭЛТ 11-р сарын 2-нд 16 цагт Viva City-д байрлах шинэ Tsagaandarium Art Gallery-д болно.. Утас 77114545; 89003090

Үзэсгэлэнгийн урилга

 

Та бүхнийг Төрийн соёрхолт зураач Ц.Цэгмэд , Урчуудын эвлэлийн шагналт зураач, барималч Г.Сэрээтэр асан нарийн үзэсгэлэнд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Нээлт 2013 оны 10 сарын 25 ны 18 цагт Монголын урчуудийн эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд болно.

Зураач хүн ч амьдрахын төлөө л зурдаг

Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн зураач Ш.Чимэддорж, Соёлын гавьяат зүтгэлтэн зураач Ц.Нарангэрэл, соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Энхжаргал, Монголын урчуудын эвлэлийн шагналт зураач Л.Ганболд , Н. Адъяабазар нарын зураачид тун удахгүй өөрсдийн Гималайн уулсаар аялсан тэмдэглэлт уран зургуудаараа үзэсгэлэн нээх гэж байна. “Гималай” уран зургийн үзэсгэлэн аравдугаар сарын 11-нд 18:00 цагаас “Цагаандариум арт” уран зургийн галерейд гарах болно. Үзэсгэлэнд оролцож буй уран бүтээлчидтэй уулзлаа.

"Гималай" үзэсгэлэнгийн нээлтэнд хүрэлцэн ирэхийг урьж байна

 

Төрийн соёрхолт, Урлагийн гавъяат зүтгэлтэн зураач Ш. Чимэддорж,
Соёлын гавъяат зүтгэлтэн зураач Ц. Нарангэрэл,
Соёлын гавъяат зүтгэлтэн зураач Ц. Энхжаргал,
Монголын Урчуудын Эвлэлийн шагналт зураач Л. Ганболд
Монголын Урчуудын Эвлэлийн шагналт зураач Н. Адъяабазар нарын "Гималай" үзэсгэлэнгийн нээлтэнд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Зураач Ц. Ган-Эрдэнэ, Ц. Цаца нарын хамтарсан уран бүтээлийн "back to the roots" үзэсгэлэн

 

ХБНГУ-ын Веслинг хотын урлагийн холбооны шагналт Зураач Цэндийн Ган-Эрдэнэ, ХБНГУ-ын Д. Конвиарцын нэрэмжит шагналт Зураач Цэгмэдийн Цаца нарын хамтарсан уран бүтээлийн шинэ үзэсгэлэн "back to the roots"

Үзэсгэлэн: „Цагаандариум“ Арт Галерейд 2013. 09. 14 – 28 хүртэл үргэлжилнэ.
Hээлт: 2013. 09. 14-ны 17:00 цагт

Tsagaandarium Art Gallery & Museum | Zaisan, Bella Vista Town | Ulaanbaatar, Mongolia
Tel: 77114545 | Web: www.tsagaandarium.org

Ц.Нарангэрэлийн “НУТГИЙН САЛХИ” үзэсгэлэн

 

Соёлын гавъяат зүтгэлтэн зураач Ц. Нарангэрэлийн Монгол орныхоо үзэсгэлэнт байгалийг харуулсан цоо шинэ ажлуудаас бүрдсэн уран бүтээлийн тайлан үзэсгэлэн 8 сарын 30 өдрийн 17 цагт Цагаандариум Арт Галерейд  нээлтээ хийх гэж байна.