Хүүхдийн номын зураач, магистр, график дизайнер Түмэнбаярын Хулангийн тав дахь бие даасан үзэсгэлэн юм. Энэхүү үзэсгэлэнд 2006-2011 оны хооронд хийгдсэн нийт 1000 орчим бүтээл болох зураасан зураг, компьютер уран зураг, цаасан зураг, гар хийцийн зурагт ном, ил захидал, захидлын цаас, дугтуй гэх мэт төрөл бүрийн бүтээлүүдээс 100 гаруй бүтээлийг сонгон эдгээр бүтээлээс бүрдсэн 9 төрөл хүүхдийн ном тавигдана.