Цэдэндамбын Давааням
1978 онд төрсөн,
1993-1998 онд ДУДС ын чимэглэх уран зургийн анги
1998-2008 oны хооронд Япон улсад ажиллаж амьдарч байгаад 2010 оноос Цагаан Дарь галлерейд ажиллаж байна.
Даваахүүгийн Соёлмаа
1977 онд төрсөн,
1993- 1998 онд ДУДС ын чимэглэх уран зургийн анги
2001 оноос МУЭХ чөлөөт уран бүтээлч
1998 оноос хойш гадаад дотоодын олон үзэсгэлэнд оролцож, бие даасан 3 үзэсгэлэн гаргасан.
Ц.Давааням, Д. Соёлмаа нь нэг гэр бүлийн хоёр уран бүтээлч бөгөөд анх ДУДС –д Нарангэрэл багштай чимэглэх уран зургийн ангид хамт суралцаж танилцсан.
“Эргэх цаг” нэртэй үзэсгэлэнгийн гол санаа нь хүний бурханлаг чанар, дотоод ертөнц, хүн байгалийн холбоог харуулсан.
Энэхүү үзэсгэлэнгийн онцлох үйл явдал нь бие биеээсээ үл хамаарсан, өөр өөрсдийн арга барилтай, нандин урлагын мэдрэмжтэй хосууд юм.
Ц.Давааням нь уран бүтээлдээ эх орныхоо сайханыг магтан дуулах, өнгөрсөн одоо болон цаг хугацааны мэдрэмжээ орчин цагийн уран зургийн аргаар харуулсан. Түүний уран бүтээлийн зорилго нь урлагын гоо сайхан хорвоог мэдрэх мэдрэмжээ бусадтай хуваалцах санааг илэрхийлсэн.
Д. Соёлмаа бурханы шашины сэдвээр голлон зурдаг. Уламжлалт бурханы шашины бурхадыг дүрслэх аргыг орчин үеийн дүрслэх урлагтай хослуулж зурдаг онцлогтой. Түүний зургуудаас бурхадыг магтан дуулах, шашин соёлоороо бахархах үзлийг мэдэрч болно.