“Хотын өнгө аяс” Люксембургийн уран бүтээлч Макс Дофаны бие даасан үзэсгэлэн 10-р сарын 29-нээс 11-р сарын 02 хүртэл

 “Хотын өнгө аяс” Люксембургийн уран бүтээлч Макс Дофаны бие даасан үзэсгэлэн 10-р сарын 29-нээс 11-р сарын 02 хүртэл

Зураач Макс Дофан нь 1977 онд Люксембургд төрсөн. Түүнийг анх урлагт хөл тавихад нь түүний аав график зураач Гие Дофан нөлөөлсөн. Гие Дофан нь залуу байхдаа түүнд уран зургийн техникийг мэдрүүлсэн. Макс Дофан нь 20 жилийн турш урлагаар явахдаа Францын Махсэй хотод суралцаж Францын орчин үеийн график урлаг их нөлөөлсөн. Түүний эхний бүтээлүүд нь “графит” болон “ график уран зураг” юм.

2005 онд Макс Дофан Ром хотын Францын соёлын төвд “Dongo le Vautour” нэртэй анхны үзэсгэлэндээ шүлгийг зургаар илэрхийлсэн бүтээлүүд гаргасан. Мөн Ромд байдаг Люксембургийн элчин сайдын газарт угсаатны зүйн хөргийн сэдэвтэй үзэсгэлэн гаргасан. 2007 онд графикч Сумотай хамтарч Люксембургийн улсын уран зургийн галлерей “Beim Engel” –д үзэсгэлэн гаргасан. Түүний бие даасан “Нэргүйчүүд” нэртэй үзэсгэлэн 2009 онд Германы Саребрикд болсон.Тэр жилдээ Макс Дофан Либонд болсон Франц хэлтэнгүүдийн тэмцээн дээр Люксембургийг төлөөлж зурсан.Тэнд “Le Radeau de la Meduse” зургаараа шүүгчийн тусгай шагналыг хүртсэн. (Эх сурвалж)

Макс Дофан нь холимог техникийг ашиглан фигүр урлагын бүтээлүүд хийсэн. Тэр бүтээлүүд нь сурталчилгааны тайлбар чимэг хийх урлаг, уриа лоозонгийн үйл явдалыг илэрхийлсэн.Ихэвчлэн нийгмийн хүрээний үл тоомсорлогчдод дуу хоолойгоо хүргэхийг эрмэлзсэн. 

Одоогийн энэхүү “Хотын өнгө аяс” үзэсгэлэнгээр Макс Дофан Улаанбаатарын гудамжны зорилгогүй амьдардаг тэнүүлчидыг, нийгмийн эрс тэрс ялгааг дүрслэн харуулсан. Тэрээр анх удаагаа азийн орнуудаас Монголын буддын урлаг, байгаль орчиныг биширсэн. Одоогийн нөхцөл байдалыг өнгөрсөн үеийн эрхэмсэг байдал, ирээдүйн тодорхой бус байдал зэргийг өнгөний төсөөлөл болон цам маскаар энгийнээр ирэлхийлсэн.