Үзэсгэлэнгийн Нээлт: 2012 оны 02-р сарын 01- ны 18 цагаас нэгэн үдшийг сонирхолтой содон зочдын дунд бидний бэлдсэн уух зүйлс, амсуургыг амсаж, урлагийн сэдвээр яриа өрнүүлэн өнгөрөөхийг хүсвэл, та хүрэлцэн ирнэ үү!
Үзэсэгэлэн үргэлжлэх хугацаа: 2012.02.01-02.22 Зайсангийн Белла Виста хотхонд Цагаандариум арт галлерейд болно.
"Хэрэв би иш үзүүлэх чадвартай мөн бүх нууцуудыг болон бүх мэдлэгийг мэддэг байгаад, уулыг нүүлгэх бүрэн итгэлтэй байлаа ч надад хайр байхгүй бол би юу ч биш."
Аавын сүрлэг сайхныг, Ээжийн уяхан сэтгэлийг магтан дуулах сайхан. Тэднийхээ сайн сайхан бүрийг амь амьдралдаа байлган үр хойчдоо улам сайжруулан өвлүүлэн үлдээх нь бүр ч сайхан. Гэвч хаа нэгтээ элдэв зүйлийг эргэцүүлэн суухад Аавын хайр, Аавын сэтгэл жаахан дундраа юу гэлтэй… Аавын хайр гэж чухам яг юусан билээ.
Амьдралд минь хүч, сэтгэлд минь утга учир өгдөг далдхан мэт санагдах тэр хайрыг заримдаа бид өөртөө байхгүй гэж бодоод өрөөлөөс яаран сандран хайгаад байгаа мэт. Өөртөө байхгүй гэж бодоод бусдаас эрж хайдаг тэр олон юмсын дотор Аавын минь хайр байдаг гэж үү?
Аав нар минь! Тэр хайранд захирагдан тэр хайрыг сэтгэлийнхээ дотор үргэлж байлгах аваас өрх бүр амгалан, төр минь бөх, олон түмэн амар жимэр байх буй.
Д.Батнасан
Энэ хайрыг мэдрэхэд, энэ хайраар амьдралаа харахад зураач Д.Батнасангийн бийрийн бичлэг өнгө будгын зохицол сэтгэлийн чинь дотор нэгийг шивнэн хэлэх буйзаа.