Цагаандариум уран зургийн галлэрэй нь та бүхнийг уран бүтээлч О.Нямдаваагийн анхны бие даасан 1911 нэртэй үзэсгэлэнгийн нээлтэнд 2012 оны 1 сарын 7 ны Бямба гарагийн 18 цагт хүрэлцэн ирэхийг уриж байна. Үзэсгэлэн нь 2012 оны 1 сарын 7-наас 31-г хүртэл үргэлжилнэ.
“1911 - Үзэсгэлэнгийн зорилго нь тусгаар тогтнолын 100 жилийн ойг тохиолдуулан өөрийн амьдралыг үзэх үзэл, эх орноо хайрлах сэтгэл, монгол аж ахуйн соёлын минь илрэл болгон үзэсгэлэнгээ нээж байна. Ингээд миний бие өөрийн дотоод ертөнцийг та бүхэнтэйгээ хуваалцаж байгаад баяртай байна.” - О.Нямдаваа